Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

09:20 цагт НДЕГ-ын байранд 2015 онд ЭМД-аар үйлчлэх хувийн эмнэлэг, рашаан сувилалуудтай байгуулах гэрээг байгуулах гэрээг  үзэглэнэ.

09:30 цагт Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргана.

10:00 цагт “Хайрын гар” аяны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн засаг захиргааны V байр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно.

10:00 цагт МУБИС-ийн Хичээлийн төв байрны 207 тоот танхимд МУБИС-ийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийн болзлыг хангасан I-IY курсийн сурлага, урлаг, спортоороо амжилт гаргасан тэргүүний 27 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээ болно.

11:00 цагт Интер номын дэлгүүрт Өвөр Монголын яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомжийн "Харанхуйд Цэнхэртэхүй" номын нээлтийн ёслол болно.

11:00 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд /Ганц худаг/ баригдсан 202 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс оролцоно.

11:00 цагт ШӨХТГ-ын зааланд тус газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалтуудын дүгнэлтийг олон нийтэд мэдээлнэ.

11:00 цагт “Өнөөдөр” сонины морин жилийн алдартнуудыг өргөмжлөх ёслол Улаанбаатар зочид буудлын VI давхарт “Хөх асар” танхимд болно.

11:00 цагт “Нийслэлийн хүүхэд хамгааллын үйлчилгээний төв”-ийн нээлт Нийслэлийн засаг захиргааны V байр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно.

11.30 цагт Нийслэлийн төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэн баригдсан Чингэлтэй дүүргийн V цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа болно.

13:20 цагт НДЕГ-ын байранд 2015 онд ЭМД-аар үйлчлэх  эмийн сангуудтай байгуулах гэрээг  үзэглэнэ.

15:00 цагт Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар " ХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх" асуудал болон " Завхан-Буурал" ямааны үүлдрийн тодорхойлолтыг хэлэлцэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top