Өнөөдөр шар морь өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Аргын тооллын 2 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 22, Хонгорцог одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана.Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хаянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавиахад сайн. Гэр бүрэх, хэрүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич , тахиа болой. Хол газар яваар одогсод багуун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ, ундаа олдно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top