Хилээр 47 орны 84296 зорчигч нэвтэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Буянт-Ухаа, Замын-Үүд,  Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ульхан, Тэс, Арцсуурь, Бургастай,  Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор 2015 оны хоёрдугаар сарын 6-9-ний өдрүүдэд нийт 47 орны 84296 зорчигч, 31985 тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр  шалган нэвтрүүлж, шуурхай үйлчилсэн байна.

ОХУ-ын мөнгөн тэмдэгт  рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан, Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдэж, зорчигч, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байна.

 Иргэдэд хүндрэл учруулж буй энэхүү дугаарлалт Монголын талын хил хяналтын байгууллагуудаас үл хамаарч байгаа бөгөөд ОХУ-ын шалган нэвтрүүлэх алба хяналт шалгалтыг маш удаан хийж, цөөн тооны машин татаж буйтай холбоотой юм.

Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас  аялал жуулчлалын чиглэлээр тус улсыг зорьж буй иргэдийг автомашинаар бус аль болохоор олон улсын галт тэрэг, автобусаар үйлчлүүлвэл илүү шуурхай хил нэвтрэх боломжтойг анхааруулж байгаа ажээ.

П.Булган

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top