“Ноён Уулаа аваръя” хөдөлгөөнийхөн суулт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Өчигдөр Чингисийн талбайд Ноён уулыг хамгаалахаар иргэний хөдөлгөөнийхөн бөө нартай хамтран жагссан билээ. Мөy өмнө нь удаа дараа энэ асуудлаар жагсаад байсан. Тэгвэл Ноён уулаа хамгаалахаар нэгдсэн хүмүүс тэмцлийн өөр хэлбэрт шилжиж өнөөдрөөс эхлэн хэлмэгдэгсдийн хөшөөн дээр 24 цагийн улс төрийн суулт хийж эхлэсэн байна. Тэд уг суултыг хийснээр Ноён уулыг ухуулах шийдвэрийг өөрчлөхгүй бол хэд хоногоор ч хамаагүй өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна.

 Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top