Хайрцагт нуугдаж амиа алдсан хүний гэрээслэл олджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

 Замын-Үүд боомтоор хайрцагт нуугдан хилээр орж ирэх замдаа 40 гаруй настай М гэх эрэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.

Уг хэргийн талаар тодруулахад түүний дүү гэх залуу хөргөгчний цаасан хайрцгийг хоёр давхарласан амьсгалах нүх гаргаад дотор нь ахыгаа нууж ачааны машинд ачуулсан байна. Гэвч хайрцагаар агаар оруулах зорилгоор гаргасан нүхийг таглаж бараа ачсанаар амьсгалах боломжгүй болж хүчил төрөгчийн дутагдалд орон амь насаа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Харин яагаад улсын хилээр ийм байдалтай нэвтрэх болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд бичиг баримтаа алдсанын улмаас хайрцаганд нуугдсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Сониурхуулахад цогцсноос жолооны үнэмлэхнээс гадна гэрээслэл маягийн зүйл олдсон байна. “Надад ямар нэг зүйл тохиолдвол энэ хүмүүс хамаагүй шүү” гээд хэдэн хүний нэрийг бичсэн нь цагдаагийн ажилтнуудад сэжигтэй санагдаж, гэрээслэлийг нягталж шалгахаар болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top