ШӨХТГ төсвөөс олгосон зээлүүдийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас  үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн зарцуулалт болон эргэн төлөлтөнд хяналт шалгалт хийж эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк болон “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүссэн албан бичгийг тус газраас хүргүүлжээ. Тиймээс ШӨХТГ Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр болон “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийн зарцуулалт, эргэн төлөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль , Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
PEE(202.131.225.197) 2015 оны 02 сарын 11

Magnaigaa yamar ikh sanjiinaa hehe. talbai deer ch bolov garj jagsdaggui ym bh daa

0  |  0
Top