Хоёр сая дахь иргэдийн нэг Казахстаны иргэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Монголын 2 сая дахь иргэдийн нэгийг 1988 онд төрүүлсэн Оралбека өдгөө Казахстан улс руу гэр бүлийн хамт нүүжээ. Сүүлийн жилүүдэд казак иргэд Баян-Өлгий аймгаас нүүж, Казахстаны иргэншилтэй болох явдал эрс нэмэгдсэн байна.

Харин Монголын түүхэн үйл явдлын нэг болж байсан казак гэр бүл 20 гаруй жилийн дараа эх нутгаасаа нүүж, Казахстан улсад суурьшиж байгаа нь Оралбека Кибекелын жишээнээс тодхон харагдаж байна.

Түүхэн үйл явдлын баатар болж байсан 20 гаруй настай Кибекел эх нутгаасаа нүүсэн явдал гайхмаар зүйл биш. Өдгөө какахууд Казахстан руу нүүх нь энгийн үзэгдэл болж Монголын баруун нутаг эзгүйрч байна хэмээн “Asia Russia” сайтад бичжээ.

Тус сайтад бичсэнээр Монголын казак иргэд нутгаа орхих болсон гол шалтгаан нь тэдний нийгмийн байдал, эрх зүйн таагүй орчин амьдралын тав тух гээд олон зүйлс нөлөөлдөг гэв. Оралбека, Гулсара нар Монголын үндэсний баяр буюу 1988 оны долоодугаар сарын 11-ны өглөөний 09:45 цагт хүүтэй болж байсан цаг саяхан. Тэдэнд Монгол Улсын хүндэт гэр бүл, хоёр сая дахь иргэний батламж гардуулж, хуримын ордонд гэрлэлтээ бүртгүүлэх эрхээр тус тус шагнаж байсан баярын бичгүүд одоо ч хадгалаатай байгаа.

Эх нутгаа орхих болсон шалтгаан нь амьжиргааны түвшин тааруугаас болсон ч Монголын 2 сая дахь иргэдийн нэгийг төрүүлсэн түүхэн явдлын гэрч болсноо Оралбекагийн гэр бүл мартахгүй хэмээн “Asia Russia”-д өгүүлжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таны нэр:(202.179.15.51) 2015 оны 02 сарын 13

Хасаг хүнд том албан тушаал төдийгүй өргөмжлөл ч өгч болохгүй. Улсын нууц хариуцдаг өндөр албан тушаалд ажиллаж байсан маш олон хасаг хүн хасагстан уруу зугтааж одсон.

0  |  0
саран (203.91.118.156) 2015 оны 02 сарын 11

хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдэг энэ хасагуудыг тогой дараалан хөөх хэрэгтэй

0  |  0
дулмаа(203.91.118.156) 2015 оны 02 сарын 11

хасагуудыг бүгдийг нь хөөж явуул

0  |  0
zochin(150.129.141.206) 2015 оны 02 сарын 10

baij bolno . gaihmaar zuil bish . eldeveer heleed bh hereggui . tuhain uyed mongol ulsiin l irgen bsan ni l unen . 2 saya dah irgen bolj tursun ni unen .tegeed l boloo.

0  |  0
bum maa(122.201.21.188) 2015 оны 02 сарын 10

hariutslagui mulguu turiin gai ,gej ene shuu dee.

0  |  0
Дорж (203.194.114.188) 2015 оны 02 сарын 10

Казак бол казак.. Казахстанруугаа зайл!!!

0  |  0
Top