Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтсон байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 мянга 500 төгрөг болгож асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг болгохоор болжээ. Мөн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулсан бөгөөд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгөөр тогтоожээ. Уг нэмэгдлүүд ирэх гуравдугаар сараас нэмэгдэж орох юм.

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 02 сарын 12

Баярцогт зөвөлгөө авах мөнгөө өөрөөсөө гаргах хэрэгтэй Тэр 17 тэр бум төг-ийг тэтгэвэрийн нэмэгдэл дээр нэмэх хэрэгтэй Баярцогт ямар дураараа нөхөр вэ Бүү давруул

0  |  0
Top