Автобусны зогсоол дээр зогссон жолоочийн эрхийг хасна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Улаанбаатар хотын замын цагдаагийн газраан 14 хоногийн хугацаатай “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж нийтийн тээврийн зогсоол дээр зогсож олон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасах болон захиргааны арга  хэмжээ тооцож байгаа аж. Иймд Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж зөв боловсон замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нартаа анхааруулж байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top