Сар шинээр иргэдэд 310 автобус нэмж үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Ирэх долоо хоногт сар шинийн баяр болно. Уг баяраар хотын захын замын түгжрэл ихэсдэг. Тэгвэл энэ жилийн хувьд сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн түр чиглэл гарган том, жижиг автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болсон байна. Өөрөөр хэлбэр баярын өдрүүдэд нийт 310 автобусыг үйлчилгээнд нэмж гаргахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ автобусны цагийн хуваарь болон үнэ тарифт өөрчлөлт орохгүйг албаны эх сурвалж мэдээллээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top