Өнөөдөр хөх луу өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

aАргын тооллын 1 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, бөө удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөргөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top