Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн саналаа өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэлсэн. Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2,5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга 7 хороон дээр явагдаж байгаа  бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэдийг тус санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top