Ажил, хичээл эхлэх цагийг өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Замын хэт ачааллыг бууруулах үүднээс цэцэрлэг, төрийн байгууллага, дээд сургуулийн ажил, хичээл эхлэх цагийг зөрүүлэхээр болжээ.  Ирэх даваа гарагаас шинэ цагийн хуваарийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Одоогоор нийслэлийн засаг даргын захирамж гараагүй байгаа бөгөөд бага ангийн сурагчидын хичээл орох үетэй зэрэгцэн цагийн зохицуулалтыг хийхээр болсон байна.

Цагийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ

Байгууллага

Эхлэх цаг

Цэцэрлэгүүд

08.00

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд

08.30

Төрийн захиргааны төв байгууллагууд

09.00

Их дээд сургуулиуд

09.00-10.00 /дотоод зохицуулалтаар/

Их дээд сургуулиудын хувьд хичээлээ 09.00 болон 10.00 цаг гээд өөрсдийн дотоод зохицуулалтаараа шийдэх ажээ.

Өглөөд ердөө 10 минутын зөрүүнд л зам бөглөрч орхидог байдлыг ийнхүү цагийн зохицуулалтаар шийдэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top