Хятадуудад авилга өгсөн, зуучилсан байцаагч ял авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Хятад иргэнд хахууль өгсөн ИХШХЕГ-ын байцаагч байсан Ж.Пунцагт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд болсон байна. Ж.Пунцагийн хээл хахууль авсан үйлдэлд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноожээ.

Мөн Хятадын иргэн Жан овгийн Юү Шинд хээл хахууль өгсөн үйлдэлд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Хятадын иргэн Жя овгийн Рун Лингд хээл хахууль зуучилсан үйлдэлд нь  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Ийнхүү албан тушаалаа ашиглаж хятадуудад хээл хахууль өгсөн байцаагч ял авлаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элийрэл (202.21.106.107) 2015 оны 01 сарын 29

Улсын байцаагч хаятад хүнд автлга өгнө гэж байх уу. Мэдээллийн агууллагаа ч бүрэн ойлгоогүй ингэж бичиж байдаг уймраа авгайчууд байх аж бас. Гэхдээ Пунцаг ажлаа хариуцлагатай, шудрага хийж ирсэнийг олон түмэн мэднэ. 1000 сайныг 1 хар харлуулана гэдэг энэ. Зохион байгуулалттай хэргийн хөлд зориг гарган зогсов ганцаар. Хэнийг ч хүн чанараараа халхлав. Жинхэнэ эр хүн.

0  |  0
dulmaa(71.218.27.215) 2015 оны 01 сарын 20

sain bna ynen zuv medeelliig tsag tuhaidn ugch baih heregtei

0  |  0
Зочин (122.254.127.81) 2015 оны 01 сарын 20

Хятад улсад шүүгдсэн бол Пунцаг энэ 2 хужаатайгаа цаазаар авахуулах байсан. Ингэж яллаад, иймэрхүү авилгын хэрэг яаж арилахав дээ. Чааваас хэлэх ч үг алга.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top