Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан цэргийн үүрэгтэй, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр дуусч байгаа бөгөөд цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой аж. Хэрэв та цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй байгаа бол өнөөдөр 20 цагаас өмнө харъяа хорооныхоо Засаг даргын ажлын байранд цэргийн үүрэгтний үнэмлэх, бүртгэл офицерын үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлэх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top