УДЭТ-д их засвар хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Энэ жил 48 дэх жилийн үзвэрийн нээлтээ хийсэн Улсын Драмын Эрдмийн театрын байрыг шинэчлэн засахаар болсон байна. Театр шинэчлэх ажлыг “Олуулаа хөгжил” төрийн бус байгууллагын захирал С.Баярсайхан санаа нийлсэн хүмүүсийн хамтаар хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төсөлд зөвхөн барилгын засвар төдийгүй тоног төхөөрөмж, тайз засал, хөгжим дуугаралтын хувьд ч 100 хувь шинэчлэхээр тусгасан байна. Иж бүрэн засварыг хийхэд нийт 5-6 тэрбум орчим төгрөг шаардагдах бөгөөд энэхүү санхүүжилтийг хандив тусламжаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Улсын Драмын Эрдмийн театр 1963 онд өрх тусгаарласан бөгөөд 48 жилийн дараа анх удаа их засварт орох гэж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top