Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

08:30 цагт Монгол Улсын бизнесийн орчны судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хийлээ. Судалгаагаар Монголын бизнес эрхлэх орчны шинэ нөхцөл байдал, АНУ ба Монгол Улсын бизнесын харилцаа, Монголчууд хэнийг гуравдагч хөрш хэмээн үздэг гэх мэт олон сонирхолтой мэдээллийг гаргаж ирсэн байна. Ердөө хоёр сарын өмнө Сант Марал сангаас үндэсний хэмжээнд хийсэн уг судалгаанд гадаадын хөрөнгө оруулалт, улс төрийн асуудал, эдийн засаг сайжрах эсэх зэрэг асуудлаар олон нийтийн ойлголт, хандлага ямар байгааг ч мөн танджээ. Судалгаанд суурилсан хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт АНУ-н Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Монгол улсын компаниуд оролцоно.

Их шавийн дээд сургуулийн байранд

10:00 цагт Ирэх сарын 1-нд Япон улсын Токио хотноо болох Хакухо цомд оролцох найман өсвөрийн сумочид хувцас хэрэглэл гардуулна.

Тwintower-ын 6 давхарт

11:00 цагт Ирээдvйдээ хэрхэн хуримтлал vvсгэх болон бизнес эрхлэх, бизнесийн шинэ санаа санал болгох сургалт болно. Харилцах утас: 99001950

МАХН-ын төв байранд

11.00 цагт тус намын Нарийн бичгийн дарга З.Батбаяр 2016 оны сонгуульд МАХН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт багтах асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 334477

Үндэсний мэдээллийн төвд

12:45 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

МН мэдээллийн төвд

11.00 цагт  “My car” автосервисийн ерөнхий захирал бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан талаар ар гэрийнхэн нь хэвллийнхэнд хандлаа. 12.00 цагт Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадорж тэргүүтэй спорт холбоодын төлөөллүүд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 12.30 цагт Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш мэдэгдэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top