“Цагаан сар-2015” үзэсгэлэн цуцлагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Манай улсын жижиг дунд бизнес эрхлэгчид БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдах “Цагаан сар-2015” үзэсгэлэнд оролцох байсан ч энэ үзэсгэлэн албан ёсоор цуцлагдсан байна. Учир нь Эрээний гааль бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр нэвтрүүлэх боломжгүй болсон мөн Монголын талаас санал болгосон үзэсгэлэнгийн талбай, зар сурталчилгааны зардлыг хариуцах төсвийг ойриын хугацаанд гаргах боломжгүй болсон аж.

Түүнчлэн үзэсгэлэн зохиогдох байсан Спортын ордны шалыг хөлбөмбөгийн тэмцээнд зориулан шинэчлэн зассан байсныг өөрчлөх зардал гаргах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас манай талд хагас зардлыг гаргах санал тавьсан ба энэхүү зардалд нийт 75 орчим сая төгрөг шаардлагатай учир аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн байдал хүндрэлтэй, бүтээгдэхүүний борлуулалт бараг зогссон, ашиг орлого муу байгаа тул дээрхи зардлыг гаргах боломжгүй болсон аж. Тиймээс МҮХАҮТ нь албан ёсоор бүртгүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг эргүүлэн олгоно гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top