Жолооч, кондукторууд жагсаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос яг одоо Чингисийн талбай дээр жагсаал зохион байгуулж байна. Уг жагсаалд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид оролцож буй бөгөөд тэд цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор ийнхүү жагсаж байгаа юм. Тэдний жагсах шалтгаан нь хамтын гэрээнд заасан байдаг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассантай холбоотой аж.

Жагсаалын үеэр тэд тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондукторын үндсэн цалин нэмэгдүүлэх шийдвэр хүчин төгөлдөр биелэхгүй байгаа талаар мөн хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top