Өндөр өртөгтэй тархины хагалгааг Монголд хийдэг боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы хөгжлийн сорилтын сангийн санхүүжилтээр доплеграмын хамгийн сүүлийн үеийн аппаратыг П.Шастины нэрэмжит Улсын төв III эмнэлэгт өгсөн байна. Ингэснээр тархины нарийн шинжилгээ хийх, тархины судасны хагалгааг хийх боломжтой болж байгаа аж. Өөрөөр хэлбэл өмнө нь гадаадад өндөр үнэтэй хийдэг байсан тархины судасны хагалгаар үнэ төлбөргүйгээр хийж эхэлсэн байна. Тус хагалгааг арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш нийт 13 хүнд тархины судасны хагалгаа хийсэн бөгөөд одоогоор хагалгаа хийлгэсэн өвчтөнүүдийн биеийн байдлыг хянаж байгаа аж.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.66.135.20) 2015 оны 01 сарын 18

Манай эмч мэргэжилтэнгүүд үнэхээр мундаг шүү Би монголынхоо эмч нараар бахархдаг АНУ-д эмнэлэг шиг хүнд сурталтай газар байхгүй Яахав өндөр хөгжилтэй орон учраас лабротор нь сайн л даа

0  |  0
Top