Хүй долоон худгийн газрыг ашиглах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Төв аймгийн Аргалант сумын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүй долоон худаг орчмын газар нутгийг ашиглахыг хүссэн албан бичиг илгээсэн байна. Одоогийн байдлаар аймгийн удирдлагууд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд газраа эзэмшүүлснээр Аргалант сумынханд ашигтай хэмээн үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл НЗДТГ-аас газар эзэмшсэний төлбөрийг жил бүр төлөх бөгөөд Хүй долоон худгийг аялал зугаалгын бүс нутаг болгохоор төлөвлөсөн учраас нутгийн иргэд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.24.106) 2015 оны 01 сарын 16

Холбогдох хуулинд нь өөрчлөлт оруулаад нийслэлийн газар нутагт авах хэрэгтэй шүү дээ.

0  |  0
Top