З.Баянсэлэнгэ гишүүн “Маамуу нааш ир” дуэльд дуудлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

 Өнгөрсөн жил өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор дэлхий даяар “Ice Bucket Challenge” нэртэйгээр бие биенийгээ мөстэй дуэльд дуудан сэтгэлийн хандиваа өргөх аян амжилттай өрнөсөн. Үүнд манай улсын олны танил эрхмүүд ч идэвхитэй оролцож хандив өргөж байсан.

Тэгвэл энэ удаад монголчууд өөрсдөө онлайн ертөнцөд шинэ аян эхлүүллээ. NBS телевизийн хамт олон “Маамуу нааш ир” нэртэй аяныг санаачилж, оролцсон хүмүүсийн хандиваар цэцэрлэг барих аж.

Энэ дуэльд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ оролцож “Маамуу нааш ир” дууг дуулжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Су.Батболд нарыг ч цэцэрлэгт мөнгө хандивлахыг уриалж, дуэльд дууджээ.  УИХ-ын гишүүд, олны танил хүмүүс "Маамуу нааш ир"-ыг  хэрхэн дуулах бол?

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top