З.Баянсэлэнгэ гишүүн орон орны хонх цуглуулдаг

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Монгол Цэргийн музей өнөөдөр “Хобби” нэртэй үзэсгэлэн дэлгэсэн байна. Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхол, Зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, ижил төстэй цуглуулагч хувь хүн, төрийн байгууллагатай холбох зорилгоор ийнхүү уламжлал болгон зохион байгуулдаг байна. 

“Хобби-2015” үзэсгэлэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн орон орны 30 гаруй хонх, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнайгийн 50 гаруй хутга, сэлэм гэх мэд нийт 15 цуглуулагчийн 15 төрлийн 1000 гаруй цуглуулга дэлгэгдсэн байна.

Д.Солонго

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top