Цагдан хорих 461-р ангид шалгалт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналаар байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг өчигдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шалгалт хийж байгаа аж. Тус хорих ангид хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт болон хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж байгаа бөгөөд илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сэргээн эдлүүлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилготой ажиллаж байгаа аж.

НҮБ-аас Монгол Улсыг хүний эрх зөрчдөг хэмээн шүүмжлээд байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top