Шинэ номын сан барина

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Үндэсний төв номын сангийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг хэдэн жилийн өмнө гаргасан билээ. 2005 онд Кувейтийн засгийн газрын санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн номын сан барихаар яригдаж байсан юм. 

Тэгвэл Засгийн газрын зүгээс шинэ номын сан барихад 12 тэрбум төгрөг зарцуулахаар болж, 2014 оны байдлаар 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Ингээд номын сан барих компанийн тендер зарлажээ. Засгийн газрын зүгээс шинэ номын сангийн барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top