Өнөөдөр жолооч, кондукторууд жагсана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Жагсаал цуглааны цуваа тасралтгүй үргэлжилсээр байна. Эмч , багш нарын жагсаал намжиж амжаагүй байхад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын өмчит зорчигч тээврийн команиудын жолооч, кондукторууд өнөөдөр жагсаал хийхээр болжээ. Тэд тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нь нийслэлийн төсвөөс хассаныг эсэргүүцэж ийнхүү жагсахаар болсон байна. Мөн авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч , кондуктор, засварчдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэр ч биелэхгүй байгаа аж.

Д.Солонго

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top