Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Blue Sky tower-т

09.00 цагт: “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах талаар эм зүйн салбарын, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 300 төлөөлөгч, бүрэлдэхүүнтэй үндэсний чуулган болно.

НЗДТГ-ын хурлын А танхимд

10.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар хөрөнгө бүртгэн авах тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд 

11.00 цагт: Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамтран судалгаа хийсэн талаар мэдээлэл хийнэ.

УЕПГ - ын хурлын танхимд

11.00 цагт: “Саусгоби сэнд” ХХК-тай холбоотой хэргийн талаар мэдээлэл хийнэ.

МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд

12.00 цагт: Монгол улсын хэмжээнд амьдарч буй сонсголгүй, сул сонсголтой нийт иргэдийн эрх ашгийг хамгаалдаг “Монголын дүлий иргэдийн нийгэмлэг”-ээс хэвлэлийн бага хурал хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top