Шаардлага хангаагүй сурталчилгааны самбаруудыг буулгана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Нийслэл хотын өнгө төрхөнд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн нэг бол суртачилгааны самбарууд байдаг. Эдгээрээс шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй сурталчилгааны самбарууд ч олон байгаа. Тэгвэл нийслэлийн Гадна зар сурталчилгааны зөвлөлөөс сурталчилгааны самбаруудын талаар шийдвэр гаргасан байна. Ингэхдээ гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц, тохижолт хариуцсан Засаг даргын орлогч нартай хамтарч ажиллахаар болсон байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах аж. Дүүрэг бүр өөрийн нийтийн эзэмшлийн гудамжуудад ямар хэмжээтэй хэдэн ширхэг сурталчилгааны самбар байрлуулах боломжтойг хэлэлцэж, зай хэмжээ, төлөвлөлтөө хийж олон нийтэд нээлттэй зарлахаар болсон байна. Мөн Зайсангийн гудамж, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө гэх мэт гудамжуудад байрлуулсан зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг дүүргүүдтэй хамтран буулгахаар болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top