Ховордсон амьтдыг агнаж, хил давуулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Цагдаагийн албан хаагчид амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Уг хэрэг энэ сарын 9-ний өдөр гарсан бөгөөд Хөвсгөл аймгийн харъяат иргэн Э,Н,Д нар бүлэглэн Замын үүдийн вагонд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Тэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хууль бусаар агнасан бөгөөд одоогийн байдлаар төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг энэ хэргийг шалгаж байгаа аж. Хохирлын хэмжээг тогтоохын тулд шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top