Зарим өрхийн эмнэлгийн эрхийг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Засгийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах захирамж гаргаж, 2014 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ биелүүлсэн 129 өрхийн эрүүл мэндийн төвийн нэрсийг баталлаа. Мөн зарим хариуцлагагүй, үр дүн муутай ажилласан өрхийн эмнэлгийн эрхийг цуцалсан байна. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Мараната“ өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг цуцалж, зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хугацаатай үүрэг өгчээ. Гэрээ нь цуцлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах бэлтгэл ажлыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах юм байна. 

 “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн өрхийн эмнэлгүүдтэй нэг жил, “Ажил сайжруулах” үнэлгээтэй өрхийн эмнэлгүүдтэй 6 сарын хугацаатайгаар гүйцэтгэлийн гэрээ байгуулахаар болжээ.

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top