Харааны бэрхшээлтэй иргэд тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц барих ажил сунжирсаар 8 жилийн нүүрийг үзжээ. Тус орон сууцыг Харааны бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрийн ойролцоо барихаар төлөвлөсөн бөгөөд энэ жилдээ багтааж тус орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн төвийнхөн тэмцэл хийхээ мэдэгдсэн байна. 8 жилийн турш яригдсаны эцэст энэ жил төсөвт тусгагдсан ч санхүүжилт нь буцаад тэглэгдэх магадлал өндөр байгаа аж. Хэрэв энэ жил асуудал шийдэгдэхгүй бол тэд тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэхээ мэдэгджээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top