Өнөөдөр цагаагчин туулай өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Аргын тооллын 1 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top