Махны үнэ тогтвортой байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 11

Нийслэлд энэ сарын  эхний долоо  хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 7465 төгрөгийн үнэтэй байна гэж Статистикийн газраас мэдээллээ.

Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байгаа аж. 

Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөг, хонины цул мах 70 төгрөгөөр тус тус өсчээ. 

Энэ долоо хоногт хонины махыг “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top