Оюутнуудын төлбөрийг буцаан олгожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 11

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлж буй 500 сая төгрөгийн эрдэм шинжилгээний төслийн грантын сонгон шалгаруулалтын дүнг өнөөдөр зарлалаа. Уг сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг 70 оюутандаа сургалтын төлбөрийг олгосон юм. Энэхүү тэтгэлгийг мөнгөн дүнгээр бодвол 46,5 сая төгрөг болох  аж.  Түүнчлэн, олон жил тус сургуульд үр бүтээлтэй ажилласан багш ажилчиддаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж, урамшуулал гардууллаа.

 Үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын яамны зөвлөх С.Ламбаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар болон тус сургуулийн үе үеийн багш, ажилчид, оюутнууд оролцсон юм.

Дашрамд дуулгахад, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Ази номхон далайн орнуудын шилдэг 100 сургуулийн нэг болохоор зорьж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top