Цэцэрлэгүүдийг камержуулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Сүүлийн үед цэцэрлэгийн багш нартай холбоотой санал гомдол ихээр гарах болсон билээ. Хамгийн наад зах нь хүүхдийн нүүрийг маажсан, хазсан гэх гомдол тасардаггүй. Цаашлаад багш нарын үйлддэг итгэмээргүй харгис үйлдлүүд ч яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс цэцэрлэгүүдийг камержуулахаар болсон байна. Эхний ээлжинд буюу энэ онд улсын тодотголтой Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгүүдийг камержуулахаар болжээ. Харин нэг дор бүх цэцэрлэгийг камержуулах боломжгүй тул холбогдох газрууд энэ ажлыг эцэг эхчүүдтэй хамтран хийх талаар албаны хүмүүс зөвлөж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮

0  |  0
Top