Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Жүжигчин бүсгүйчүүд биенээ гэмтээж , хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч түр хугацаагаар хойшиллоо. Шүүх хуралд хоёр бүсгүй хоёулаа хүрэлцэн ирээд байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр жүжигчин Ц.Алдармаад бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэмээн долоон жилийн хорих ял оноосон бол, Д.Оюунтуулд мөнгөн торгууль оноосон билээ. Харин хэргийг давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар Ц.Алдармаа батлан даалтад гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Алдармаагийн ялын дүгнэлт нэмэлт мөрдөн байцаалтад өөрчлөгдсөн бөгөөд бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарсан.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэцгээ(202.170.80.25) 2015 оны 01 сарын 09

ийм аймаар түлсэн байхад хөнгөн гэмтэл гэж үздэг юм байх даа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top