Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт сэтгүүлч Зундуйн Доржид АТГ-аас ирсэн МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатартай холбоотой албан бичгийн талаар мэдээлэл хийнэ.

Төв номын санд /Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд/

11:40 цагт Манж чин Улсын 200 гаруй жилийн дарлалаас Монгол үндэстнээ чөлөөлөхөд ард түмнээ манлайлан оролцож түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чин Ван Чагдаржавын тухай номын нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбоотой хамтран хоригдож байгаа хүмүүсийнхээ талаар мэдээлэл хийнэ.

12:45 цагт Үндсэн хуулийн эрхзүйч, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

Чингис хааны нэрэмжит төв талбайд

12:00 цагт Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд жагсана. Холбоо барих:99802050

Монгол-Японы төвийн их танхимд

15:00 цагт академич Ш.Дэмбэрэл "Ашигтай нянг (пробиотик) хэрэглэхийн учир, холбогдол" сэдвээр лекц уншина. Үүгээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүдийн шинэ оны цуврал лекц эхэлж буй юм.  Холбоо барих 99045949 99092150

б

Сувд караокед /25 дугаар эмийн сан/

18:00 цагт "Амжилтын хэлхээ" ТББ-ын тэргүүн, 2014 оны нийслэлийн шилдэг залуу, New York хотноо зохион байгуулагдсан марафоны ялагч "сэлэм хөлт бүсгүй" хэмээн алдаршсан Отгоны Саранчулуун залуучуудтай уулзалт, ярилцлага хийх гэж байна. Зохион байгуулагч: Найз найзыгаа дэмжье клуб. Холбоо барих 90069005

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top