Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Өнөөдөр жүжигчин бүсгүйчүүд биенээ гэмтээж , хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох юм. Шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болох аж. Анхан шатны шүүхийн шийдвэрээр жүжигчин Ц.Алдармаад бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэмээн долоон жилийн хорих ял оноосон бол, Д.Оюунтуулд мөнгөн торгууль оноосон билээ. Харин хэргийг давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар Ц.Алдармаа батлан даалтад гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Алдармаагийн ялын дүгнэлт нэмэлт мөрдөн байцаалтад өөрчлөгдсөн бөгөөд бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарсан. Ямартаа ч энэ хэрэг өнөөдөр шийдэгдэх юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top