“Дүрст чимгийн хас хүрдэн” баринтаг задлав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Болор цом”-ын эзэн яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын арван наймдахь ном “Дүрст чимгийн хас хүрдэн” нэртэйгээр хэвлэгдэн гарч, өчигдөр Монголын зохиолчдын хороон дээр номын баринтаг задлах ёслол боллоо.
Энэхүү шинэ бүтээл “Дорнын хан хурмастын аймаг”, “Дорнын Цэцэн хурмастын аймаг”, “Дорнын тунгалаг мөрний аймаг” хэмээх гурван чуулбар шүлгүүдээс бүрдэж  байгаа бөгөөд яруу найрагч Ардын уран зохиолч Т.Галсан, гавж лам  Т.Булган, Ардын уран зохиолч П.Бадарч, гавж Ө.Гүндсамбуу, яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар ариунтган шүүжээ. 
Нийтдээ 1000 гаруй шад шүлгээс бүтсэн энэ номонд монгол хэлний 6000 гаруй үгийг ашиглаж, уран яруу, утга төгөлдөр бүтээл болжээ гэдгийг ариутган шүүсэн эрхмүүд бэлхнээ хүлээн зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн Ардын уран зохиолч Тангадын Галсан “Түүний шүлэг шинэ мянганы шинэ Монголын олз юм.Сэдэв нь Монгол, сэтгэл нь Монгол найрагч гэдгийг олон шүлгүүд нь батлах буйзаа” хэмээжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top