Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэхгүй бол жагсана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоодын хамтарсан хурлаар шуурхай ажлын хэсэг байгуулж цалин нэмэх талаар тэмцэхээр болсноо мэдэгдсэн байна. Учир нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээ ямар нэг үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй хэрнээ зардлыг танавал жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон байна.  Тэд төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсвийг суулгахыг шаардаж байгаа юм.  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээ хоёр хоног завсарласний эцэст өнөөдөр 16.00 цагаас үргэлжилэхээр болсон юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuvshin(119.40.102.84) 2015 оны 01 сарын 08

6jil suraltsaad ahin 4jil suraad rezdent geed l tegeed udur shunugui ajildag emch nariin tsalin uneheer baga unen shuuu bodoltsoh heregtei

0  |  0
kgishigjargal(119.40.102.84) 2015 оны 01 сарын 08

hunii almanmi hariutssan emch nariin tsali arai senduu baga shuu dee 350000-45000

0  |  0
Top