Оюутнууд үндэсний тэтгэлгийг танахыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

МОХ-оос оюутанууд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан хэмнэлт гаргахыг дэмжиж санал хүргүүлж байна. Тус холбооноос мэдэгдэхдээ "70.200 төг оюутнуудад хэрэгтэй. Тэд энэ мөнгийг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулдаг. Энэ тэтгэмж олон айл өрхөд том дэмжлэг болдог нь үнэн. Гэхдээ хямралтай байгаа энэ нөхцөлд төрд энэ мөнгө том дарамт болж байна. Тиймээс оюутнууд өөрсдөө санаачлага гарган сайн дураараа тэтгэлэгээс татгалзахыг хүсч байна. Одоогоор 2.0 голчоос дээш оюутнууд тэтгэмж авч байгаа. Харин үүнийг 3.0 дээш болгосноор олон тэрбум төгрөг хэмнэнэ. Ингэснээр зайлшгүй төрөөс тэтгэмж хүртэх хэрэгтэй хүмүүс, одон авч байгаа ээжүүдэд боломж олгохыг хүссэн" гэжээ.

МОХ-ноос дараах саналыг хүргүүлж байна.

1. Сурлагын голчыг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлэг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.

2. Магистр болон докторын шатлалын сургалтад суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.

4. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амьжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журамд өөрчлөлт оруулах зэрэг саналыг гаргаад байгаа аж.

Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт болон боловсролын шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах. Тухайлбал, оюутан суралцагчдад зориулсан нийтийн номын сан, оюутны дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулах зэрэг саналуудыг мөн давхар хүргүүлж буй юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюутан(202.21.106.168) 2015 оны 01 сарын 08

76 ах эгч чинь юунаасаа ч татгалзаагүй байгаа шүү,тэгэхэд оюутанд олгох тэтгэлгээр оролдох хэрэггүй ээ

0  |  0
оюутан(202.21.106.168) 2015 оны 01 сарын 08

амьдрал мэдэхгүй мангар амьтад аавын цээж царайлаад байх явдалгүй шүү.наад 70000 тэтгэлэг чинь сайн сураад авч байгаа оюутнуудад бол үнэхээр хэрэгтэй дэм дэмжлэг болж байгаа,харин суралцах сонирхолгүй цаг нөгцөөсөн ,албан тушаал горьдсон та нарт бол хэрэггүй л дээ.олны саналаар болно шүү,та хэд мэддэг ч юм биш.хүний өмнөөс шийдвэр гаргах нь та нарын ажил биш шүү

0  |  0
delger(203.194.113.99) 2015 оны 01 сарын 08

mash zuv shiidver

0  |  0
Top