Гадаад хэргийн яам 40 ажилтнаа халжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар эдийн засгийн хямралыг давахын тулд халаа, сэлгээ, орон тооны цомхотголын аян өрнүүлээд байгаа гэхэд хэлсдэхгүй байх. Энэ аянд Гадаад хэргийн яам ч мөн өртжээ. Шинэ оны өмнөхөн буюу 12 дугаар сарын 30-ны өдөр 40 ажилтнаа халах тушаал гаргасан байна. Тус яам Консулын газрын захирлыг албан тушаалтнуудтай нь халж гурван хүн үлдээсэн бол хэвлэл мэдээлэл хариуцан ажиллаж байсан гурван хүнийг мөн цомхотголд оруулсан байна. Мөн зарим газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сфрфф(90.188.35.252) 2015 оны 01 сарын 08

сайд нь тааламжгуй этгээд

0  |  0
Top