Ерөнхийлөгчийн бэлгийг авахаар Хойд Солонгосын онгоц Дорнодод газарджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр тараад байсан БНАСАУ-ын онгоц Дорнод аймагт ямар учиртай газардсан талаар хүмүүс шуугиад байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын даргад үхэр бэлэглэхээр болсон аж.  Уг ажлын хүрээнд  өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ажлын хэсэг гаран ажилласан бөгөөд үхэр нийлүүлэх тендер зарласан байна. Тиймээс бэлгийн үхрийг авахаар“2014 оны 12-р сарын 29-нд ИЛ-76 серийн дугаартай ОХУ-ын байлдааны болон ачаа тээврийн зориулалттай том онгоц Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Олон улсын нисэх буудалд газардсан байна. Албаны эх сурвалжийн мэдээллэснээр  тус онгоцоор Хойд Солонгосын Хөдөө аж ахуйн дэд сайд Ри Су Юнг албаны хүмүүстэйгээ ирж 142 тооны эр, эм нийлсэн шүдлэн насны үхэр аваад буцсан бөгөөд  150 үхэр өгч явуулах ёстой байсан аж. Тэр өдөр нь онгоцны буудалд үхрээ тууж ирсэн учир зарим нь хөлөрсөн байсан. Тиймээс 8-ыг нь онгоцонд ачаагүй, үлдээсэн,  үхрийг идэш хоол болгох гэж биш үржүүлж, нутагшуулах зорилгоор яваад явсан. Хойд Солонгост 500 га талбайтай  үхэр үржүүлгийн газар байдаг ” хэмээн мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(71.218.5.139) 2015 оны 01 сарын 09

tagdgar pizda mini chi udahgyi mongoliin turuus zailnaa

0  |  0
dorj(71.218.5.139) 2015 оны 01 сарын 09

Elbegdorjid elentsgiin yher baidag um chi bitgii mongoliin mini mal syrgees hariinhand uguud bai tiiml uguh geed baigaa um bol lyivriinhaa hedees uguh chin yasiin

0  |  0
Top