Бууны албан татварыг нэмнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Бууны албан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэхдээ музейн үзмэр болон урлагийн тоглолтод ашиглаж байгаа, ангийн зориулалтаар ашиглах боломжгүй бууг тогтоож цагдаагийн байгууллага үнэмлэх олгосон буу, байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны буу, спорт сургалтын зориулалтаар дагнан ашиглаж байгаа буунууд татвараас чөлөөлөгдөх боломжтой. Харин бусад төрлийн буунаас одоогийн байдлаар 4000-6000 төгрөгийн татвар ноогдуулдаг байсан бол өөрчлөлтөөр 50000-100000 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэхдээ бууны маркаас хамаарч дараах өөрчлөлтүүд хэрэгжих юм. Үүнд үрлэн сумтай буу 50.000, 6.4 мм хүртэлх төрлийн буу 50.000, 6.5 буюу түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буунд 100.000 төгрөгийн татвар ноогдуулахаар заасан байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(150.129.140.168) 2015 оны 01 сарын 13

өнөөдөр байр машин мал буу маш өндөр татвартай боллоо, маргааш эхнэр, хүүхэдтэй бол хүүхдийн тоогоор цаашлаад хөргөгч плитка хутга заадуур халбага сэрээ гээд гэрт тани юу байна бүгдээс нь татвар авна яагаад гэвэл газар нутаг баялгаа хувааж идээд дууссан одоо та нарийн учрийг хурдхан олчихоод гадагшаа гарах минь. УЛС ТӨРЧДӨӨС

0  |  0
ard(150.129.140.168) 2015 оны 01 сарын 13

ПРҮС МАШИНТАЙ, ААВААСАА НЭГ БУУ ӨВЛӨЖ АВСАН ХҮНИЙ АМЬДРАЛД ЯАЖ ТУСАХ БОЛ , НИСДЭГ ТЭРЭГЭЭР АН ХИЙЖ ЗУГААГАА ГАРГАДАГ ХҮМҮҮСТ ЭНЭ ТАТВАР СОНИН БИШ БАЙХ, 50,0-100,0 БИШ 15,0-30,0 ЮМУУ, ПРҮС ЦАХИЛГААН ХОСОЛСОН ШАТАХУУН БАГА ЗАРЦУУЛЖ АГААР БАГА БОХИРДУУЛДАГ ГАНЦ МАШИН НЬ ЮМ БИШҮҮ НЭМЭХ ХЭРЭГГҮЙ БАЙМААР, 1000 МАЛТАЙ АЙЛААС ТАТВАР АВНА ГЭНЭ ТЭД Ч ГЭСЭН АДИЛХАН Л ХАЛУУНД ХАЛЖ ХҮЙТЭНД ХӨРЖ ЖИЛИЙН 365 ХОНОГ МАЛ МАЛЛАЖ БАЙГАА ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨӨД ИЛҮҮ ТАТВАР ТӨЛӨХ ҮҮ ҮГҮЙ БАЙМААР НӨГӨӨ ТЭГШ ЭРХ ЭНЭ ТЭР НЬ ХААЧСАН ЮМ БЭЭ, МОНГОЛ ИРГЭН БҮРИЙГ ЯДУУ БАЙЛГАХ БОДЛОГО УУ МАЛЧИН ХҮН 300-С ИЛҮҮ МАЛТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ, ХОТ СУУРИН ИРГЭД ПРҮС-С ИЛҮҮ МАШИН УНАЖ БОЛОХГҮЙ АА БАС БУУТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ БОЛЖ БАЙНА. ГАЗРИЙН БАЯЛГААРАА ДЭЛХИЙД ДЭЭГҮҮРТ ОРДОГ МОНГОЛЫН ИРГЭД ЮУН БАЯЛАГ ХҮРТЭХ МАЛАА МАЛЛАЖ ЯВААД ТАТВАРЫН ДАРАМТАНД ОРЖ ӨРТЭЙ ХҮН БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ЭРХЭМ 76.Д НЭГ САНАЛ БАЙНА ТА НАР ХАВАР БҮТЭН 3 САР ХӨДӨӨ МАЛ МАЛЛАЖ ТӨЛ ХҮЛЭЭН АВБАЛ ЯМАР БЭ ХАРАНХУЙ ШӨНӨ ЦАСАН ШУУРГАНААР МАЛЫГ ЧИНЬ СҮҮЛТЭЙ СҮҮЛГҮЙ БООХОЙ ЭРГЭНЭ, МӨНГӨГҮЙ ЯДАЖ ЯВХАД ЧИНЬ ТАТВАР НЭХЭГДЭНЭ ЭНЭ БОЛ ТА НАРЫН МЭДЭДГҮЙ АМЬДРАЛЫН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ НЬ ӨВЧИН ТУСЛАА ГЭХЭД ЭМНЭЛЭГ МАЛЧНИЙ ДЭРГЭД БАЙХ УУ....... ТЭГЭЭД ИРЭЭД ШИЙДВЭРЭЭ ГАРГА БАС ГАРААД ДЭЛГҮҮРТ ТАЛХ ЯМАР ҮНЭТЭЙ БАЙДГЫГ СУДЛААД ҮЗХЭД ГЭМГҮЙ ШҮҮҮ эрхмүүдээ

0  |  0
Er hun buutai gaa(122.201.21.89) 2015 оны 01 сарын 08

Mongolchuud buutai baih n yu n buruu ve? Tatvar nemeheer burtguulehgui ulam l dald helbertei bolno sh dee. Hodooniihon buugui bol hetsuu shuu, chono eleg barij duusahgui. Ashiglahgui ch gesen baij l baig er hun baina daa Eh Oron duudval ner tortei buugaa uureed yavna gesen bodol baidag l yum. Ternees bish turj uheh gej baigaa yum shig hovordson an amitan alaad baidag humuus neg ih olon bish l baih. Udahgui emeel hazaar, mongon ayaga, het hutga, hoorog geed hunii biet omchnoos tatvar avah n l dee. Het jijig yumaar oroldoh yum, tom harj yavmaar yum ene darga nar.

0  |  0
Түүхэн уламжлал(188.166.45.18) 2015 оны 01 сарын 08

Монголчууд эрт дээр үеэсээ хүн бүр нум саадагаа өөрсдөө хийж, үр хүүхэддээ өвлүүлж гэрийнхээ ханын толгойд дээдлэн өлгөсөөр ирсэн. амжиргаагаа ч залгадаг, эх орон, эзэн хаан дуудсан тохиолдолд нум саадагаа агсаад, шилдэг морьдоо хөтлөөд л гардаг түүхэн байнгын цэргийн уламжлалт тогтолцооныхоо хүчээр өнөөг хүртэл тусгаар тогтнолоо хамгаалсаар бидэнд өвлүүлсэн. энэ уламжлалын ачаар бид зэр зэвсэгтэй харьцаж сурсан төдийгүй, ангийн ёс суртахуун, хатуу чанд дэгтэй байсан. Манж-хятад монголчуудын энэ байнгын байлдах чадварт үргэлжид хорссоор ирсэн нь түүхэн үнэн юм даа. түүхээ ойлгох хэрэгтэй

0  |  0
Top