Н.Хүрэлсүх нарт дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

АТГ-аас "Цэвэр агаар" сангийн Н.Хүрэлсүх нарт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Учир нь “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс гурван тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаад байгаа юм.  Уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард болсон бөгөөд Н.Хүрэлсүхийн хэрэгтэй холбоотой дахин шинэ нөхцөл байдал үүссэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Улсын дээд шүүхээр уг хэргийг хэлэлцээд Н.Хүрэлсүх, М.Хулан нарт долоон жил, Д.Цэцгээд 6.6 жил, Б.Алтантуя, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан билээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top