Ерөнхийлөгч 1000 бөхөд лекц уншина

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан бөхчүүдэд лекц унших саналыг тавьсан билээ. Уг хүсэлтэд Ерөнхийлөгч зөвшөөрсөн хариу өгсөн байна. Уг уулзалтыг гуравдугаар сард зохион байгуулахаар болсон бөгөөд Ерөнхийлөгч нийт 1000 бөхөд лекц уншихаар болжээ. Уг уулзалтад Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд, биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд хамрагдахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top