А.Гансүхийг гүтгэсэн нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

А.Гансүх Зам тээврийн сайд байх үедээ “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж цахим хуудаснаа жиргэсэн байна. Түүний энэхүү жиргээнд М.Даваапил гэх хүн Зам тээврийн сайд А.Гансүхэд хандан “Самсунг корпорацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ? Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол байна” хэмээн бичсэн байна. Харин түүний энэ үйлдлийг Зам тээврийн сайд асан А.Гансүх тухайн үед М.Даваапилийг өөрийг нь гүтгэсэн гэж үзээд АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандсан билээ.

Тэгвэл АТГ-аас А.Гансүхийг шалгаж дээрх үйлдэлтэй холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй гэж үзсэн байна. Харин шүүхээс иргэн М.Даваапил нь бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн хэмээн үзэж түүнд хөдөлмөрийн хөлсний тоод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг ноогдуулжээ.

Д.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top