Гурван талт хэлэлцээр маргааш үргэлжилхээр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээр эхэлсэн билээ. Уг хэлэлцээрт талууд өөр өөрийн саналтайгаар орж ирсэн юм. Энэ хэлэлцээрт Засгийн газар 23 санал, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо 33 санал, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо 14 саналыг тус тус дэвшүүлсэн байна.  Дээрх саналуудын ижил төстэйг нь нэгтгэх, саналын зөрүүтэйг нь ангилах зэрэг ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийн томилсон байна. Уг ажлын хэсэг хоёр өдрийн турш ажиллах ба пүрэв гарагт хэлэлцээр дахин үргэлжилэхээр болсон байна.

Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top