МУИС-ын захирлын сонгон шалгаруулалт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

МУИС-ийн захирал А.Галтбаяр өнгөрөгч сарын 30-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ салбарын сайддаа өгсөн билээ. Түүний ажлаас гарах болсон учир нь эрүүл мэндийн шалтгаантай бөгөөд өөр өнцгөөс таамаг дэвшүүлэх хүмүүс байгаа. Тэгвэл түүний оронд Р.Бат-Эрдэнэ томилогдсон бөгөөд энэ томилгоог сайд эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн аж. Одоогоор тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй МУИС-ын захирлын суудалд сонгон шалгаруулалт явуулна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top