Улсын сайн малчид удахгүй тодорно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Улсын сайн малчинг жил бүр сар шинийн өмнө тодруулдаг уламжлалтай билээ. Уг уламжлал 1992 оноос эхэлсэн бөгөөд өдгөө 496 малчин сайн малчин цолыг хүртсэн байна. Орон нутгийн удирдлагууд ажлаараа бусдыгаа манлайлсан 3 хүртэлх малчны материалыг салбар яаманд хүргүүлсэн байна. Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолоор сайн малчин тодруулах журамд нэмэлт, өөрчлөлт орж, жил бүр “53 хүртэлх” малчинг “Улсын сайн малчин “ цол тэмдгээр шагнахаар болсон юм. Тиймээс сар шинийн өмнөхөн шилдэг сайн малчид аймаг бүрээс тодорно.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top